СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-24

2023 онд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу 24 мянган хүн шилжин суурьшжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, татварын уян хатан бодлого, бага хүүтэй зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг өсгөх чиглэлд олон ажил хийж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар “Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” чиг үүрэгтэй “Хөдөөгийн сэргэлт” Ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг байгуулагдаад жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд 2023 онд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу 24 мянган хүн шилжин суурьшжээ. “Хөдөөгийн сэргэлт Хөгжлийн нүүдэл”  хэрхэн амжилттай өрнөж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай: 

-"Хөдөөгийн сэргэлт" ажлын хэсгийг миний бие ахлаад жил орчим болж байна. Ажлаа эхлэхдээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийн хөдөөг харах өнцгийг хамгийн түрүүнд өөрчлөх, орон нутгийн төр захиргааны байгууллага, аймаг, сумын үйл ажиллагааг нээлттэй болгох, тухайн орон нутаг өөрийн онцлогт тохирсон эдийн засгийн чадавхаа сайжруулах зорилтуудыг эхэнд тавьсан.

2023 онд Засгийн газраас орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нь бага багаар өгөх ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд .

Ажлын албаны тооцооллоор орон нутагт 2500 ажлын байрны сул орон тоо бий болж, хүний нөөцийн чадавх суларсан байсан. Үүнийг сайжруулахын тулд ажиллах хүчний нийгмийн баталгааг сайжруулж, цалин хангамжийг нь дээшлүүлэх нь чухал гэж үзсэн.

Ингээд орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт 3 хувийн хүүтэй болгон бууруулах арга хэмжээ авсан. .

Ажлын байрыг дэмжих ажлын хүрээнд .

Хөдөөгийн сэргэлт ажлыг эрчимжүүлэх хүрээнд 2023 онд аймаг бүр өөрсдийн бүс нутгийн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр боловсруулж, шилжин ирж буй иргэдэд хэрхэн боломж олгох талаараа хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд зохион байгуулсан. Үр дүнд .

2024 оны төсөв хөдөөг сэргээхэд чиглэнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Энэ хүрээнд орон нутгийн нэмэгдэл 20 хувийг 40 хүртэлх хувиар нэмж өгсөн. 2023 онд орон нутгийн ажлын байрны сул орон тоо 2500 байсан бол оны сүүлээр 1000 болж буурсан.

Иргэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой болж байна. . Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн тоо буурч байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Солонго
1 жилийн өмнө
103.10.23.99

Хөдөө орон нутгийн багшийн ажлын орон тооны мэдээ мэдээлэл авмаар байна тэр аймгийн тэр суманд тийм мэргэжлийн гэх мэт

Н.Бат-Эрдэнэ
1 жилийн өмнө
139.5.217.176

Хотоос хөдөө амьдрах гээд 2 жилийн өмнө шилжиж ирлээ. Юун дэмжих вэ? Юун туслах вэ? Больж үз төрийн байгууллага, иргэдийн хурал, багийн дарга, хэн ч хүлээж авахгүй эд хөрөнгөө, зарцуулаад суйрших гээд газартай холбоотой хүсэлт өгнө бүтэхгүй бүх зүйл хаалттай. Засаг том том бодлого ярьж хошигруулна. За тэгүү гээд л онгироод яваад очсон чинь тэнд төрийн бодлого хэрэгжүүлж байгаа сүлжээ мафи Түй май бүх зүйл шантаач. Бараг л хоорондоо харцаараа ярьж байдаг шүү. Яаж хотоос залуучууд очих юм, наад жүжгээ боль.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.