УИХ-ын сонгуулийн тойргийг анх удаа бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар болсон. Орон нутагт бүсчилсэн байдлаар долоон тойрог, нийслэлийг зургаан тойрог, нийт 13 тойрогтой байхаар тогтоод байна.
Сонгуулийн тойргийг байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн зорилт, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан үзсэн юм.
Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар зохион байгуулснаар төсвийг үр дүнгүй цацдаг байдал өөрчлөгдөж улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, төслүүдээ хэрэгжүүлэх сайн талтай гэж УИХ-ын тогтоолын төслийг санаачлагчид үзэж байна. Бүсчилсэн нэг тойргоос сонгогдсон гишүүд үйлдвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хамтдаа хөгжлийн бодлогоо тодорхойлох давуу талтай. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж байгаа билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг видёо контентоос үзнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.