СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Хулангийн ялыг хэвээр үлдээжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хэлэлцээд Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, суллаж шийдвэрлэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.