СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Дэлбэрэлтийн улмаас 80-90 хувийн түлэгдэлт авсан гурван иргэн Түлэнхийн төвд эмчлүүлж байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Дэлбэрэлтийн улмаас 80-90 хувийн түлэгдэлт авсан гурван иргэн ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд эмчлүүлж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд өнгөрсөн шөнө 01.06 цагт  газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдаад байна.

Мөн галын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-ГССҮТ болон харьяа эмнэлэгт түлэгдэлтэй арван өвчтөн байна. 80-90 хувийн түлэгдэлтэй гурван иргэн байна. Хоёр иргэний 35-45 хувийн түлэгдэлтэй хоёр иргэн байна. Таван иргэний 18-25 хувийн түлэгдэлтэй байна. Эмчилгээ үйлчилгээгээ хийж хэрэгжүүлээд явж байна. Боломжит бүх эмчилгээг хийж байна. Эм тариа нөөцийн дутагдалд орсон зүйлгүй. Тодорхой тооны иргэдийг зочид буудалд нүүлгэн шилжүүлэн байршуулсан. Тэдгээр иргэдэд эмнэлэгийн болон сэтгэл зүйн зөвөлгөө өгч ажиллуулж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.