СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол дахь ДТГ-ын тэргүүн нар эмгэнэл илэрхийлэв

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
11 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр болсон ослын улмаас олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан Монгол дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар эмгэнэл илэрхийлэв. 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: 

-Өнгөрсөн шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд аймшигт осол гарсанд гүнээ харамсаж байна. Сэтгэл донсолгосон энэхүү ослоор амь насаа алдсан ОБЕГ-ын албан хаагчдын ар гэр, хамт олонд гун эмгэнэл илэрхийлье. Гэмтсэн иргэдийг хурдан, бурэн эдгэрэхийг хүсэж, энэхүү ослоор ойр дотнынхон, хамтран ажиллагсдаа алдсан, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст дахин гүн эмгэнэл илэрхийлье.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз:

-Дүнжингарав захын ойролцоо болсон осолд маш их цочирдож, харамсаж байна. Амиа алдсан ОБЕГ-ын аврагчдын ар гэр, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмтсэн болон эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст харамсаж буйгаа илэрхйилж хурдан тэнхэрхийг хүсэж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань:

-БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өглөө эрт дэлбэрэлтээс болж амь эрсдсэн Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагчид гүн эмгэнэл илэрхийлж, талийгаачдын ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт:

-Британийн ЭСЯ-ны хамт олон Дунжингарав төвийн орчинд гарсан гамшигт ослоор амь насаа алдсан ОБЕГ-ын алба хаагчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Энэхуу осолд өртсөн хун бүрийг хурдан эдгэрч эруул энх байхыг хүсэн ереее.

Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани: 

-Канад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ урьд шөнө БЗД-ийн 26-р хороонд зүрх шимшрэм осол гарсанд гүнээ харамсаж байна. Ослын үеэр амь насаа алдсан ОБЕГ-ын алба хаагчдын хамт олон, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.