СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-24

🔴LIVE: Дэлбэрэлтэд өртсөн айл өрхүүдийг түрээсийн орон сууцад оруулах боломжтой

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт гарсан дэлбэрэлтийн улмаас гурван хүний амь нас эрсэдсэн. Ослын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой Комиссоос мэдээлэл өгч байна.

УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан:

-Мэдээллийн эхэнд эх орон, ард түмнийг гамшиг ослоос авран хамгаалах ариун үйлсийн төлөө эрдэнэт бие, итгэл сэтгэл, залуу халуун насаа зориулсан онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна гэлээ. 

Үргэлжлүүлэн УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулав. 

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд туслах ажлын хэсгийг ОБЕГ-ын даргаар ахлуулан гаргасан. Мөн угаартсан иргэдийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ЭМЯ-ны сайд С.Чинзориг ахалж байна. Мөн улсын хэмжээнд шатах тослох материал үйлдвэрлэдэг, борлуулалт хийдэг байгууллагуудыг шалгах ажлын хэсгийг байгуулж байна. Норм стандартыг хангаж ажиллаагүй аж ахуй нэгжид арга хэмжээ авч ажиллана.

Түүнчлэн тус гал түймэрт өртсөн 60 айлын орон сууц, 29 автомашин шатсан. Буруутай этгээдүүдийг олж тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдана. Иймд тус орон сууцыг засварлах ажлын хэсгийг хотын орлогч П.Сайнзоригоор ахлуулан гаргаж байна. . Ер нь бүхий л салбарт стандарт мөрдөгдөхгүй байгаагаас шалтгаалж өндөр эрсдэлтэй ийм харамсалтай хэрэг гарч байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
202.21.107.22

Хотын дарга хаачсан юм бэ?Эсвэл энэ хүнээ эргүүлэн татаа МАН.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.