СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амиа алдсан албан хаагчийн эгч: Агаараас гал унтраадаг байсан бол өнөөдөр гурван сайхан залуу амиа алдахгүй

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ойр орчимд нь гал тархан онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаад байна.

Өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангид алба хаагчдын ар гэрийнхэн цугларсан бөгөөд амиа алдсан алба хаагчдыг таниулах ажил шүүхийн шинжилгээний төвд болж, алба хаагчдын ар гэрийнхэн цогцос таниулжээ.

Амиа алдсан албан хаагчид нь онцгой байдлын албанд 4-6 жил ажилласан, 26-30 насны залуус байжээ. 

Амиа алдсан албан хаагчийн эгч: 

-Гал гарч, манай хүн осолдсон мэдээллийг өглөө авсан. Яг амиа алдсан гэж мэдээгүй. Нэг хүүхэд нь ой гаруйтай. Унтраах хэрэгсэл нь холоос ашиглах, агаараас гал унтраадаг байсан бол өнөөдөр гурван сайхан залуу амиа алдахгүй, миний дүү амьд байх байсныг үгүйсгэхгүй. Холоос ус цацаж гал унтрааж гал унтраадаг юм авч болдоггүй юм уу. Ангиас нь албан ёсоор мэдэгдээгүй. Бид алба хаагчдын ар гэрийнхнээс сонсоод ирсэн.  

Амиа алдсан албан хаагчийн ах:

-Онцгой байдлын албан хаагчид ажлаа хийж байгаад ийм харамсалтай явдал боллоо. Дүү минь хоёр хүүхэдтэй, гэр бүлтэй хүн байсан. Ажлаа хийгээд ийм зүйл болсон учраас дараа дараагийн арга хэмжээг холбогдох байгууллагууд нь хийгээд явах байх. Одоо өөр юу хэлэх билээ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.