СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМЯ: Эрчимт эмчилгээний тасагт таван иргэн байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан галын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал мэдээлэл өгөв. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал:

-Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэх галд өртсөн 207-р байранд 56 айлд 178 иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл авсан. Урд шөнийн байдлаар:

-ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэгдлийн төвд 14 иргэн
-Цэргийн төв эмнэлэгт 2
-Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2
-ЭХЭМҮТ-д 3 хүүхэд ирж, тусламж үйлчилгээ авсан.

Эрчимтийн тасагт хэвтэн буй хүмүүсийн бие нэлээд хүнд, 3-4-р зэргийн түлэгдэлтэй, бүгдэд нь яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, судсаар нь шингэн нөхөх эмчилгээ хийж байна.

Ийм ослын үед айж сандарч, цочирддог тул СЭМҮТ-өөс сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг гараад ажиллаж байна. Одоогоор тасарсан эм тариа, хүний нөөцийн дутагдалгүй, эрүүл мэндийн байгуулагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Купр зочид буудалд 48 иргэнийг байршуулсан. Тэнд мөн СЭМҮТ-ийн эмч нар ажиллаж байна.

Шаардлагатай тохиолдолд хамтран ажиллах бүхий л арга хэмжээг авч ажиллах чиглэл өгсөн байгаа.

Дэлбэрэлт, түймрийн дараа анхаарах зүйлс:

  • Дэлбэрэлт, түймрийн үед хорт хийгээр амьсгалж эрүүл мэндэд нөлөөлсөн бол 24 цагийн дотор ханиалгах, амьсгаадах, хоолой сөөх, дотор муухайрч бөөлжих,  толгой өвдөх, нүд, ам, хамар хорсох шинжүүд илэрнэ.  Энэ тохиолдолд Хордлогын Төвд яаралтай хандана уу.
  • Дэлбэрэлт, түймрийн дараа ч хэдэн долоо хоногийн турш тэр орчин эрүүл мэндэд аюултай хэвээр байна. Их хэмжээний үнс, барилга, замын материал, төмөр зэргийн хэлтэрхий нь ойр орчмын агаар, хөрс, усыг бохирдуулна. Эдгээр нь амьсгалын замаар орж уушгинд ч хүрэх аюултай. Иймд маск зүүхээ мартаж болохгүй.
  • Түүнчлэн дэлбэрэлт, түймрээс үүссэн хар тугалга, асбетс зэрэг химийн хорт бодисууд ойр орчмын барилга доторх хана, шал, тавилга, эд хогшил дээр хуримтлагдах тул чийгтэй цэвэрлэгээг маш сайн хийх шаардлагатай гэв. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.