СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

12 айлд газар олгохын тулд эхнэртэйгээ нийлж хахууль авсан даргыг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвадорж, түүний эхнэр Н.Анхтуяа, иргэн Г.Цэвэлмаа тэргүүтэй хүмүүсийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Газрын албаны энэ эрх бүхий албан тушаалтан эхнэртэйгээ урьдчилан үгсэн тохиролцож, хамтран нэр бүхий 12 иргэнд газар эзэмшүүлэх эрх олгосныхоо хариуд 43 сая 200 мянган төгрөгийн хахууль авсан аж. Харин тэдэнд Г.Цэвэлмаа тэргүүтэй иргэд газар эзэмших гэрчилгээ гаргуулахын тулд хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ.

Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас Ар гүнтэд зуслангийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ сүүлийн үед олгож буй. Тэнд зуслангийн зориулалтаар газартай болж буй иргэдээс хахууль авч байсан нь шалгалтаар тодорхой болсон гэнэ. Хамгийн сүүлд гэхэд Б.Лхагвадорж, Н.Анхтуяа нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хахуулийнхаа мөнгийг авсан нь тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсгийн нийтийн албан тушаалтан хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бол, нэр бүхий 12 иргэнд 22.5-1-т заасан хахууль өгсөн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт дээрх шүүхэд хүргүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.