Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж гал гарсан ноцтой осол болсон. Энэ үеэр БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнийн найз галд өртсөн байна. Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийн өглөө.
Д.Мөнх-Эрдэнэ:
-Манай найз, дүүгийн хамт осолд өртсөн байна. Галд өртөж, түлэгдэлт нь 50 хувьтай гэж гарсан. Аав ээжтэй нь хамтдаа найзыгаа сахиад байж байна. Бусад хүмүүс ч нэлээн хүнд байх шиг байна. Зарим иргэн 90 хувьтай түлэгдсэн гэдэг ч мэдээлэл байна. Иргэн хүний хувьд бодоход энэ ерөөсөө стандарт алдагдсаных шүү дээ. Стандарт мөрдөгдөхөө байгаад удаж байгаагийн нэг илрэл юм. Гал, ус гэдэг аюултай зүйл юм байна. Улаанбаатар стандартгүй болоод удаж байна. Газ, шатах тосох материалыг хотын төв рүү их хэмжээгээр нь зөөвөрлөх ёсгүй шүү дээ. Жаран тонн газ тээвэрлэх нь эрсдэлтэй. Бага тонноор нь хот руу оруулж ирэх ёстой. Гэтэл яагаад 60 тонн газ тээвэрлээд хотын төв рүү орж ирсэн нь ноцтой асуудал. Үүнийг хаанаас хэрхэн стандарт тогтоож өгдөг вэ.
Тухайлбал, Япон улсад хот дотроо нэг тоннын багтаамжтай автомашинууд шатахуун түгээлтэд явж байдаг. Нэг тонн газ тээвэрлэж явсан автомашин, 60 тонныг тээвэрлэж явсан автомашин хоёрын хор хөнөөл асар зөрүүтэй биз дээ.
Улаанбаатар хотод сая гаруй хүн амьдарч байна. Хүн амын суурьшмал бүсэд эрсдэлтэй ийм тээвэрлэлт хийдэг байж болохгүй. Саяны осол шөнө болсон. Өдөр автомашины түгжрэлийн үед болсон бол яах уу.
Цаашид сургууль, цэцэрлэг, орон сууцны хажууд ШТС барьдаггүй байх хэрэгтэй. Жишээ аваад ярихад, хотын төвд 31 дүгээр сургуулийн хажууд ШТС бий. Хүүхдүүд нь цонхоор шатахуун үнэртээд байна гээд гомдол өгөхөд тоодоггүй юм байна лээ. Нөхцөл байдал ийм л байна. Ерөөсөө хэлээд тоодоггүй. Хотын төвд ШТС олон бий. Байж болох ч заагдсан, стандартад нийцсэн газар байх хэрэгтэй.
ШТС-уудын ашиг орлогыг бодоод нийтээрээ дэлбэрэх юм уу. Иргэд гэртээ амьдарч байгаад осолд өртөж байна. Үндсэн хуульд заасан, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн суурь зарчим хаана байна. Үндсэн хуультай уялдаж бусад хууль, журам, стандарт гардаг юм.
Миний аав шиг хүнээр яагаад шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл бариулаад явуулав. Тэр хөгшний буруу байхгүй. Энэ асуудал дээр нь хариуцлага тооцох ёстой. Спортоор хичээллэх, тамирчин байх нь залуу насных байдаг. Нас ахиад амжилт үзүүлэхээ болиод л зодог тайлдаг биз дээ. Нас ахиад хөдөлмөрийн чадвар алдана. Тэгэхээр залуучуудын хийх ажлыг хөгшин хүнээр хийлгэж байна шүү дээ. Настай хүний анхаарал болгоомжтой байх, самбаажлах нь багасдаг. Ингээд яривал хөдөлмөрийн хууль мөрдөгдөхгүй байна шүү дээ. Яривал асуудал их байна.
Замбараагүй ийм барилгажилт нь эргээд эрсдэл дагуулж байна. Ингэж хамаагүй барилга барьсны цаана авлига яригдана. Төмөр замаа шахаад баахан барилга барьсан. Газар олгосон. Төмөр замаар шатахуунаа авдаг. Тээвэрлэлтийн явцад гал алдвал яах уу. Сүүлийн 30 жил хотыг урдирдсан дарга нарт хариуцлага тооцох ёстой.
Зун бороо орсны улмаас үер буусан. Үерийн эрсдэлтэй газар барилга барьсан “Авлига” хорооллыг буулгана гэж байсан ч одоо хүртэл буулгаагүй байна. Авлига хорооллыг нураах хэрэгтэй. Эрсдэлтэй газар барилга барьсан компани хариуцлагаа өөрөө үүрэх хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү.Хариуцах эзэнтэй байх хэрэгтэй
Ер Дашваанжил газ ямар их эрх мэдэлтэй газар вэ...3р эмнэлгиййн хажууханд засмал замын яг хажууд бдаг ... ер нь их эрсдэлтэй дандаа явган хүний зам хааж барьсан бдаг шүү
Хэн нэгэн хүнийг буруутгаж санаа амардаг юмуу.
Замын гулгаа хальтиргаа, бөөр бөөрөөр нийлсэн олон барилга,замбраагүй барьсан ШТС, түгжрэл, үмхий үнэр, ер нь энэ хотод болж бүтэж байгаа юм байна уу. Хятадуудтай нийлж хэдэн сая тэрбумаар нь казино мөрийтэй тоглодог тэр баячууд, газар шороо эх нутгаа худалдсан хөгийн Хүрэлтэнгүүд арай дэндүү нөхцөлд амьдарч байна шүү ард түмэн.