СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Эдү апартмент"-ийн оршин суугч: Ашиглалтын бус, стандартын бус барилгаас болж бид эд хөрөнгөөрөө хохирлоо

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Дэлбэрэлт, гал түймрийн улмаас орон сууц нь шатсан 20 өрхийн 54 том хүн 26 хүүхэд "Интернэшнл" зочид буудалд байна.

“Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас их хэмжээний гал гарсан. Тус гал түймрийн улмаас “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртсөн юм. Тэдгээр галд өртсөн орон сууцны иргэдийг зочид буудалд түр нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

"Интернэшнл" зочид буудалд 20 өрхийн 54 том хүн 26 хүүхэд байна. Эмнэлгийн анхан шатны тусламжийг хорооны эмнэлэг болон дүүргээс ирж хийжээ. Баянзүрх дүүргийн онцгой комиссоос эдгээр иргэдийн хоол хүнсний асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаа гэх мэдээлэл байна. Оршин суугчаас өчигдөр болсон гал түймрийн нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа. 

Оршин суугч:

-Манайх 13 давхарт байдаг. Шөнийн нэг цагийн үед чанга дуу чимээ гарсан. Бид айгаад цонхоороо харсан, гал гарч байсан. Яараад хувцсаа өмсөөд л гэрээсээ гарсан. Манай байрны галын дохиолол дуугааргүй. . Гал хэдхэн секундийн дотор гарсан. . Тэгж бие биедээ мэдээлэл өгөөгүй бол нам унтдаг иргэд эрсдэлд орох байсан. Тэгээгүй бол илүү олон иргэн амь насаа алдах байсан. Стандарт бус барилгаас болоод хичнээн иргэн санхүү болон эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохироод байна. Бид дөнгөж хорогдох байраа олж ирж байна.

Ашиглалтын бус, стандартын бус барилгаас болж хичнээн хүн эд хөрөнгөөрөө хохироод байна. Манай байранд 60 айл байдаг. Өнөөдөр 17 өрх энэ зочид буудалд ирчихээд байна. Манайх машинтайгаа л үлдлээ. Одоо ингээд орох оронгүй болчихоод байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.