Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу Улаанбаатар хотоос очсон хүмүүсийн нэг нь хамт явагсдаа буудаж шархдуулсан хэрэг уржигдар 15.40 цагийн үед гарчээ.
Тус сумын хогийн хонхрын орчимд гар буугаар хүмүүс бай буудаж байгаад буу алдсан хэмээн орон нутгийн иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Үүний дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 36 настай Э.Э гэх залуу согтуудаа БНХАУ-ын иргэн 50 настай Х, Баянгол дүүрэгт амьдардаг хаягтай манай улсын иргэн 37 настай Х.Б нарын гуяыг нь шархдуулсан байжээ.
Үнэхээр буу алдаж, хоёр хүнийг шархдуулсан уу, эсвэл арай өөр сэдэлтэй байсан уу гэдгийг тогтоохоор Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн шалгаж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.