СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түр хамгаалах байрнаас оргосон охид зочид буудалд бүгж байжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын харьяа Сайншанд сум дахь Түр хамгаалах байранд байсан 12, 13 настай охид энэ сарын 21-22-нд шилжих шөнө оргосон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хууль, журамд заасны дагуу түр хамгаалах байранд 30 хоногийн хугацаагаар үнэ төлбөргүй байршуулдаг эрх зүйн зохицуулалттай. Уг байрны аюулгүй байдлыг цагдаа болон гэрээт харуул хамгаалалтын байгууллага харгалзан хариуцахаар хуульчилсан. Гэтэл ийм харуул хамгаалалттай байрнаас өсвөр насны хоёр охин оргосныг харж хянаагүй нь хариуцсан албан тушаалтнууд ажилдаа хайнга хандсаны илрэл гэлтэй.

Холбогдох байгууллагынхан оргосон хоёр охиныг эрэн хайхад тус сум дахь нэгэн зочид буудалд бүгж, 20, 21 настай залуустай хамт хонож, бэлгийн харьцаанд орсныг тогтоон Дорноговь аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 сарын өмнө
66.181.182.179

Ene ard tumen chin yu bolood bnaa.12 nastai huuhed 21nastai zaluustai untaj hevteed yavj bdg yamar geech amidral ve.huduuniihun denduu bolovsrolgui ertnii balar haranhui heveeree bnaa.uund etseg ehiin l buruu bn.ogt busdyn buruu bish.ted huuhed gargasan um bol usguj humuujuuleh uuregtei.ted niigmiin ajiltand huuhed gargaj uguugui.etseg ehiig n shorond hiij yal ug.odoo naad huuhduudiin chin zam n shuluudsan. Naad ohid chin hun shig amidrah n ungursun.yanhny zamnalaar l yavna.etsest n uvchnii uur bolood negen azgui zaluugiin ehner bolno biz.ter zaluug n l uruvduj bn.

Навчаа
3 сарын өмнө
66.181.177.97

Замбараагүй хичигнүүд вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.