Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр “Дашваанжил” компанийн 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрчээ. Улмаар зургаан хүн нас барж, арав гаруй иргэн эмнэлэгт хүргэгдээд байна. Уг осолтой холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан газар дээр нь ажиллаж мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр "Нэгдүгээр сарын 24-ний 01 цагийн үед уулзвараар эргэж байсан 60 тонн газ тээвэрлэж байсан автомашин “Nissan Patrol” машинтай мөргөлдсөний улмаас газ алдагдсан. Улмаар удалгүй гал гарч, Онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ирж гал унтраах явцад, машины ёмкость дэлбэрсэн. Ёмкость хүчтэй дэлбэрч шидэгдсэний улмаас Онцгой байдлын гурван алба хаагч өртөж, газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Орон сууцны хажуугийн зам дээр гарсан осол тул 60 айлын орон сууц галд өртсөн. Цаг алдалгүй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Үүний 46 айлтай холбогдсон байна. Осолтой холбоотой 1000 гаруй айлын тогийг тасалсан бол буцааж 900 айлын тогийг холбоод байна. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын 20 гаруй машин өртөж, 15 иргэнийг ГССҮТ-д хүргэсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.