СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-23

Үндэсний их баяр наадмын хуулиар цол чимэг нэмэх бөхчүүдийн асуудал шийдэгдээгүй дөрвөн сарын нүүрийг үзжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд Улсын цол чимэг нөхөн олгуулах тухай албан бичгийн хүргүүлсэн байдаг. Гэсэн ч тус асуудал шийгдэгдээгүй дөрвөн сарын нүүрийг үзжээ. 

Улсын арслан М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдож түүний цолыг хураах асуудал яригдаж байна. Тэрээр тус асуудалтай санал нийлэхгүй хэмээн үзэж Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс хандаад байгаа. Тэгвэл Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд Улсын цол чимэг нөхөн олгуулах тухай албан бичгийн хүргүүлсэн байдаг. Гэсэн ч тус асуудал шийгдэгдээгүй дөрвөн сарын нүүрийг үзээд байна. 

Тус албан бичигт Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ес даван Монгол Улсын арслан Мягмарын Бадарчийн 7095868 дугаартай дээжид дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон S1.1 Андрогены анаболик героид болох метенолон гэх бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Иймд Үндэсний их баяр наадмын хуулийн 18.9-т дэх хэсэгт “Энэ хуулийн 18.4-т заасан шийдвэр гарсан бол тухайн даваанд унасан бөх, харваачид улсын цол чимгийг нөхөн олгоно” гэж мөн Засгийн газрын 257 дугаар тогтоолоор “допинг хэрэглэсэн нь олон улсын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураана” гэж заасныг үндэслэн М.Бадарчид олгосон Улсын арслан цолыг хураах, тавын даваанд унасан аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин цол, зургаагийн даваанд унасан улсын өсөх идэр начин Э.Дашид зургаа давсанд тооцож улсын харцага цол, долоогийн даваанд унасан улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож, улсын заан цол, наймын даваанд унасан улсын гарьд Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож, улсын арслан цол олгуулах саналыг эрх бүхий этгээдэд уламжлах, наймын даваанд унасан улсын аварга О.Хангайд “үлэмж бадрах” чимэг олгох асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ. 

Гэсэн ч тус асуудал дөрвөн сарын хугацаа өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл хэрэх нь тодорхойгүй шийдэгдээгүй хэвээр байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үндэсний өв соёлыг дээдлэгч
11 сарын өмнө
66.181.180.113

Допинг хэрэглэсэн хэнийг ч болов элдэв аргаар өөг шүүлж даврааж дэврээж огт болохгүй шүү !

Зочин
11 сарын өмнө
202.9.40.198

Битгий бураарай цол бүү нөхөж олго Ообоо,Бадарч нарбг күгээр байлга Допингоо зөв шийд Боломгүй бол бөхийн тэргүүнээ бусадыг соль

Зочин
11 сарын өмнө
139.5.216.223

Допингийн байгууллагад их учир байгаа шүү.Тэд бол бөхчүүдийг ёстой хорлож байгаа газар.Бөхдөө биш шүү.Ёстой авилгажсан хүмүүс захиалгатай ажиллаж байнаа.

Иргэн
11 сарын өмнө
103.57.94.76

Бадарч одоо болих хэрэгтэй. Нэр цолд яасан ч дуртай юм. Уулан дээрээс өнхөрч хүртэл айлгаж үзэж маягласан.Эхлээд хүмүүж хүн бол.Дараа нь эр хүн бол.Тэгээд бөх бол.Биологийн талаас авч үзвэл эхнэр аваад хүүхэд гаргачихсан эр хүйстэн мөн боловч хүн талаас авч үзвэл хүн болж хүмүүжээгүй байна. Цолыг нь дуугүй хурааж эрхийг нь хас.

Зочин
11 сарын өмнө
66.181.161.95

Сэргээшийг хэрхэвч зөвшөөрч болохгүй,дэлхийд итгэмжлэгдсэн лаборторитойгоо чаддаг юм бол шүүхдэлцээч!ичдэггүй юм бх даа!

Бадарч арсланг дэмжинэ
11 сарын өмнө
202.179.21.196

Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхадд яаж цол олгох гээд байгаа юм Монгол улсад болсонуралдаан тэмцээний маргааныг шийдвэрлэх эрхтэй Спортын арбитрийн шүүх дүгнэлт гаргаагүй байна

Зочин
11 сарын өмнө
66.181.161.189

шинжилгээгээ.өөрөсдөө.хиидэг.болоод.хүнии.эрхэнд.халдаж.сур.бөхиин.холбоонии.дарга.нар.тануус.маш.мундаг.амьдардаг.юм.баина.???????анхаар

Нацагбал
10 сарын өмнө
59.153.115.35

Монголын үндэсний агуу соёлыг гадны нөлөөтэйгээр устгах бодлого явагдаж, спортын ажилтан бүхний халаасанд допинг чихэж байгааг харахгүй байна уу, малууд аа! Допингийг бүү тоо, барилдаанаа үргэлжлүүл, тэр Хатанбаатар билүү, Энхбаярын цүнх баригч өнгөрсөн баларсан юм одоо болтол хор, допинг найруулж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.