СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-23

Спортын Арбитрын дэргэдэх комисс М.Бадарчийн хүсэлтээр гаргасан шийдвэрээ нууцлахаар болжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс ирэх сарын сүүлээр дахин хуралдахаар болжээ. Гэхдээ М.Бадарчийн хүсэлтээр хаалттай хуралдаж, шийдвэрээ нууцалахаар болсон гэх мэдээлэл байна. 

Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссын хуралдаан өнөөдөр болох хуваарьтай байсан. Тус хуралдаанаар Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх асуудлыг хэлэлцэх товтой байсан юм. Тэгвэл

Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарчийг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан. Үндэсний бөхийн салбарын хороо 2023 оны есдүгээр сарын 26-нд хуралдаж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Монгол Улсын ерөнхийлөгчид уламжлаад байгаа юм.

Харин улсын арслан М.Бадарч Үндэсний бөхийн салбарын хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст хандаад байгаа юм.

М.Бадарч допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг дээр гомдол гаргаагүй, харин шинжилгээ авахдаа хууль хүчний байгууллагаас байлцсан нь олон улсын хууль зөрчсөн гэдгээр маргаан үүсгэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
9 сарын өмнө
202.55.188.86

допин хэргэлсэн үнэн гэтэл яахаар шинжилгээг дүрмийн дагуу аваагүй учираас эрхээ хасуулахгүй гэж заргалддаг юм үүний цаана бас л авилга явж байнадаа

Иргэн
9 сарын өмнө
202.126.90.22

Цолыг нь хураагаад эрхыг нь хас бусдад сургамж өөрт нь шийтгэл

Зочин
9 сарын өмнө
202.131.229.163

Iim yum gej bdag l yum baikhdaa

Зочин
9 сарын өмнө
59.153.112.12

Doping heregleegui l yum bol uhsend ni nuutsluuldag bnaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.