Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг хүргэж байна. Боловсролын зээлийн санд 12.3 тэрбумын гадаад болон дотоод зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Б.Амарсанаа БЗС-гийн Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгч:
-Боловсролын зээлийн санд 12.3 тэрбумын гадаад болон дотоод зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Гадаад зээлийн эргэн төлөлт өмнө нь жилдээ 100-200 сая төгрөг хийгддэг байсан бол 2023 онд 4.2 тэрбумын эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ нь БЗС-гийн мэдээллийг ил болгосноос хойш гарсан үр дүн юм. Тус сангаас зээл тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдийн сонгон шалгаруулалт ч гэсэн нээлттэй ил тод явж эхэлсэн. БЗС нь 18 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд
БЗС өмнө нь кассын байгууллага шиг ажиллаж ирсэн. Харин сангийн мэдээллийг нээлттэй болгосон нь үндсэн зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа жигд явуулах боломжийг бүрдүүлж өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.