СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголчууд хувийн машинтайгаа БНХАУ-д чөлөөтэй зорчдог болно

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Зам тээврийн яамны удирдлагууд тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч БНХАУ-ын Шандун мужийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцуулсан байна.

 Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцжээ.

Уулзалтын хүрээнд, иргэд Хятад улсын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотууд руу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх асуудлыг хөндсөн байна.

Мөн баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.