СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-23

НИТХ дахь ХҮН намын бүлэг Хотын дарга Х.Нямбаатарын судалгаагүй, захиргаадсан шийдвэрүүдээ эргүүлэн татахыг шаардав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НИТХ дахь Хүн намын бүлгээс нийслэлд болж буй нийтийн тээврийн асуудал болон энэ долоо хоногт нийслэлд шийдвэрлэгдэх асуудлын талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл өгөв.

НИХТ дахь Хүн намын бүлгийн дарга Д.Гантулга:

-Үндсэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот маань хуультай болсон. Ямар хууль вэ гэвэл Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг хуультай болсон. Улмаар энэ хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын мэдэгдэж буйгаар 16 журам батлагдан гэж байгаа. Энэ 16 журмаас ес нь нөгөөдрийн /2024.01.25/ НИТХ-аар орж, өргөн баригдах тов гарчихаад байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд автобусны чиглэлийг өөрчилсөн шийдвэр гаргаж, хоёр хоногийн дараа буцаасан. 101 чиглэл байсан бол 71 чиглэлийг сэргээгээд 34 чиглэлийг хэвээр үлдээсэн.

Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд Ямар ч судалгаа тооцоогүй байна. Иргэдэд урьдчилан мэдэгдэлгүй шууд шийдвэрлэж байна. 

Тухайлбал, Нийслэлийн нийтийн тээврийн сан байгуулах гэж байгаа. Энэ санг байгуулах хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ сангаас жилд хэдэн төгрөг цугларах юм. Арван жилд хэдэн төгрөг цуглах юм. Түүнийгээ хэрхэн зарцуулах юм гэсэн тоо байх хэрэгтэй. Гэвч энэ журамд ямар ч тоо алга. Санхүүгийн юм ярьж байж дандаа үгээр бичээд байгаа. Энэ журамд хуульчид бус санхүүгийн мэргэжилтнүүд нь бас ажиллах хэрэгтэй байна. Ингэж санхүүгийн тооцоолол гаргаж болохгүй. 

Мөн 730 мянган төгрөгөөр нийслэлд явж байгаа автотээврийн дугаарыг хязгаарлана гэж өөрсдөө ил тод ярьж байгаа юм. Улаанбаатарын дугаарыг 9911 шиг болгоно гэж ярьж байна.

Иймд  гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.