СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-23

Д.Амарбаясгалан: Нүүрс, санхүүгийн бүлэглэлүүдтэй тэмцсэний үр өгөөж гарч байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 сарын өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн билээ. Үүний дүнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Монголын ард түмэнд ногдох хувь 27 болж нэмэгдээд байгаа.

Үүнээс улбаалаад ногдол ашиг тараах эсэх асуудал ид яригдаж байна. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэн шийдвэрлэнэ гэж эх сурвалж мэдээллээ. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хулгайд алддаг хохирол бус, хувааж ногдуулах хэлэлцүүлэг өрнөж буй сайн цаг эхэлж байна. Элдэв янзаар гүтгүүлэвч эрдэс баялаг, нүүрсний экспортод эмх журам тогтоож, нүүрс, санхүүгийн бүлэглэлүүдтэй тэмцсэний үр өгөөж гарч байна. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны ногдол ашиг бол иргэдэд очих халамж бус эх орныхоо эрдэс баялгаас хүртэж буй өгөөж юм" хэмээн мэдэгджээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлж шийдвэрлүүлсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой шийдвэрүүдийг багцалбал: 

-2012 оны 4 дүгээр сараас хойш төрсөн 0-12 насны нэг сая гаруй хүүхдүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шинээр хувьцаа эзэмшигч боллоо.

-Төрийн өмчийн компаниуд өөр хоорондоо хуримтлагдсан өр төлбөр үүсгэж үр ашиггүй зарцуулдаг байсныг таслан зогсоож, төрийн өмчийн компаниудын олон жилийн өр төлбөрийн асуудлыг эцэслэжээ.

-Төр нь иргэдийнхээ өмнөөс хувьцааны ногдлыг захиран зарцуулдаг буруу жишгийг зогсоож, иргэд ашгаа бүрэн авдаг болоод байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зоёин
3 сарын өмнө
103.254.123.118

Хааяа нэг 100 гаар долоодог...Авилгалд идэглэж байхаар үйлдвэр айсаг бүрт бариач ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.