СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 1-ээс 19-ний хооронд 176 мянган мал хорогджээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газар, УОК-иос цаг тухай бүрт шийдвэр гарган ажиллаж байгаатай холбогдуулан одоо авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийж байхаар боллоо.

Засгийн газрын зүгээс арванхоёрдугаар сараас харгалзах арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэхдээ өвс, тэжээлийг үйлдвэрийн үнээр малчдад нийлүүлэх, хүргэж өгөхийг зорьж байгаа. Ингэхдээ орон нутгийн удирдлагууд малчдаасаа захиалгаа аваад, УОК-д захиалга өгнө.

Энэ жилийн өвөл сүүлийн 10, 20 жилд тохиолдоогүй хүнд өвөл болж байгааг энэ жилийн зудын үнэлгээнээс харж болно. Төмөр зуд бол тэр болгон нүүрлээд байдаггүй. Хэдийгээр зуншлага сайн, өвс ургамлын гарц байгаа ч гэсэн тэр цасанд дарагдсан мөстсөн учраас зарим газруудад таван ханатай гэр хүртэл дарагдсан байна. Үүнийг дагаад хаврын шар усны үер нүүрлэх эрсдэлтэй болж байна.

Өнөөдрийн байдлаар 7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл үүссэн байгаа бол цасны зузаан харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна. Зөвхөн энэ оны

Отор нүүдэл хийж байгаа иргэдэд төрийн болоод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээнд Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Улаан-Уул сум буюу нийт дөрвөн аймгийн зургаан суманд отрын штаб байгуулан ажиллаж байна.

Мөн малчдын махны нөөц нэлээд хуримтлагдсан байна. Өнгөрсөн сарын байдлаар 49 мянга 500 тонн махыг нөөцөлсөн. Малчид үнэ хямд байна, борлуулалт муу байна гэж хэлдэг. Тиймээс эдийн засгийн эргэлтэд махаа оруулах шаардлагатай байна гэх саналыг хэлж байгаа. Бид ХХААХҮЯ-тай хамтран мал, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Өмнө нь зөвхөн гараас гарт худалдаа хийдэг байсан бол одоо биржээр худалдаа хийдэг боломж бүрдлээ. Нэгдүгээр сарын 18-ны өдрөөс зохион байгуулалтаа хийж эхэлсэн. Цаашдаа арьс, шир, түүхий эд, өвс тэжээлээ биржээр худалдаалж эхэлнэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
124.158.107.35

өвөлжилтийн бэлтгэл хангуулаагүй энэ товариш зайлах хэрэгтэй худлаа рекламнаас өөр юуч гүй нөхөр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.