СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-23

Б.Цогтгэрэл: 19 хувийн рейтингтэй байгаа МАН энэ байдлаараа сонгуульд оролцвол маш бага суудал авна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

МАН-ын гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос ногоон автобус, БЗС, Хөгжлийн банк, нүүрсний гэх зэрэг дуулиант хэргүүд болон кабинетын зарчмаар ажиллаж чаддаггүй сайд нарт хариуцлага тооцож МАН-ын гишүүнчлэлээс хасах шаардлагад гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Улмаар тус шаардлагаа МАН-ын удирдлагууд болон Хяналын ерөнхий хороонд өргөн барих юм байна. 

"Ардын хүч" холбооны гишүүн Б.Цогтгэрэл:

-MEC судалгааны байгууллагаас улс төрийн намуудын рейтингийг тогтоох судалгааг сар бүр гаргадаг. Тус судалгаагаар МАН-ын рейтинг үргэлж буурсан үзүүлэлттэй гарчээ. Намын рейтинг 19 хувьтай байна. Ардчилсан нам бас манайхаас ялгаагүй 4 функтээр бага байна. Улс төрийн намуудын рейтинг маш муу байна. Энэ тоо өсөөд л байна. Хүн намын рейтинг 8-13 хувийн хооронд тогтвортой байна.

Манай УИХ-ын дарга ч чуулганы хуралдааны хаалт дээр хэлсэн. Маш олон асуудал гараад байгаа ч хариуцлага тооцсон асуудал алга гэж хэлсэн. Тэр үгтэй би 100 хувь санал нэг байгаа. Тухайлбал, Боловсролын зээлийн асуудал. Энэ асуудалд хэнд ямар хариуцлага тооцов. Ногоон автобусны хэрэг байна. Хэн ч ямар ч хариуцлага тооцоогүй байсаар байна. Манай Хяналтын ерөнхий хороо үүнд анхаарч ажиллах ёстой. Гэхдээ юу хийгээд байгааг гайхаад байна. Судалгааны дүнгээ хар, олон нийт иргэдтэйгээ уулз. Иргэд юунд бухимдаад байгааг мэдэр. Хариуцлага тооцож байгаа асуудал огт алга.

Дараагийн асуудал Хөрөнгө оруулалтын тухай хуулийг сая хэлэлцлээ. Надад болон намын гишүүд олон нийтэд нэг зүйл муухай харагдсан. Тэр нь Засгийн газрын гишүүд кабинетын зарчимгүй ажиллаж байгаа, өөрсдийн нэр хүндээ олж авахын тулд өргөн барьсан хуулиа унагаж байгаа нь үнэхээр муухай харагдсан. Нэр бүхий хүмүүс утгагүй популизм хийсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бямбадорж
1 жилийн өмнө
103.57.92.207

Buleg khulgaich nar bgdiin buud

Гишүүн
1 жилийн өмнө
222.229.227.77

Зөв зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.