СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЗДХЯ-ны газрын дарга төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогджээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын дарга асан Д.Ган-Эрдэнийг төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдуулан гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болжээ.

УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газар, ХЗДХЯ, УБЕГ зэрэг төрийн хариуцлагатай байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан түүнийг ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж “дагуулж” явдаг хэмээн ярих хүмүүс цөөнгүй. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Б.Баасандорж цөөн хүнтэй Мэдээллийн технологийн хэлтсийг Д.Ган-Эрдэнэд зориулан газар болгож өргөтгөсөн гэх мэдээлэл бий. Ийн ажиллаж байхдаа Д.Ган-Эрдэнэ төрийн нууцад хамаарах баримт бичгийг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон аж. Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсгийн “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Түүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр удаа дараа товлож, хамгийн сүүлд өчигдөр 10.00 цагт хурлыг хийхээр зарласан ч гэрч, шинжээч нар ирээгүйгээс ирэх сарын 23-ныг болтол хойшлуулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.