СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчид яллах дүгнэлт үйлдүүлнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

Тус хэлтсийнхэн энэ сарын 15-21-нд эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас дөрвийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж, прокурорын байгууллагын хяналтад хүргүүлсэн байна. Тэдний дунд дээрх албан тушаалтны үйлдэл багтсан юм.

Д.Банзрагчийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгаж цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулж давуу байдал олгосон хэрэгт холбогдуулсан билээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон өнгөрсөн оны сүүлчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж гаргасан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.