СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-22

Агаарын температур нэмэх хэм рүү ороход морины уралдаан зохион байгуулах хуулийн төслийг өргөн барина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Монголчууд бидний морь унах соёл орхигдсон талаар олон уяач, малчнаас, иргэдээс хаврын морин уралдаантай холбоотойгоор санал хүсэлт бидэнд ихээр ирдэг. Монголчууд бид морин соёлоо өнөөг хүртэл хадгалж, бага наснаасаа морь унаж, морио дээдэлсээр ирсэн.  Бид удаан хугацаанд судалгаа хийн, олон малчинтай ярилцсны үндсэн дээр тус хуулийн төслийг санаачилж ЗГ, УИХ-д өргөн барина.  

Засгийн газраас тогтоол гаргаж, өвөл, хаврын морин уралдааныг хориглосон. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчдөг, хүүхдийн тэвчишгүй хэлбэр хэмээн хүүхдийн эрхийг хамгаалагчид хэлдэг. Тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан хийхийг хориглосон байдаг. Үүний улмаас уяачид уралдаанаа нууцаар зохион байгуулдаг. Монголчууд бид онд мэнд орсны баяр болох Цагаан сарыг тэмдэглэдэг. Урин хавартай золгосны баяр болгож, шинийн 15-ны дотор морио уралдуулдаг уламжлалтай. Үүнийг хүмүүс өвлийн морин уралдаан гэж мушгиж ярьдаг.   

Хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулах болж, эмч, цагдаа, хүүхдийн эрхийн байцаагч нарыг байлцуулдаггүй, төрийн хяналтгүй тул унаач хүүхдүүд бүр их эрсдэлтэй. Хориглохоор ийм зүйл болдог. Мөн бид хотжих тусам морин уралдаан гэх мэт өв соёлоосоо алсарч, хотожсоор, өвлийн морины эдэлгээ, өвөл хаврын хувцасны соёлоосоо холдсоор, орхигдсоор байна.

Өвөл, хаврын морин уралдаанд унаач хүүхэд оролцуулах нь хүүхдийн эрхийг зөрчдөг, хүүхдийн  тэвчишгүй хөдөлмөр мөн гэж олон хүн хэлдэг. Иймд бид

Мөн Өвөр Монгол руу манай уяачид, унаач хүүхдүүд явж, олноороо уралдах боллоо. Унаач, унаачийн туслах, уяач, уяачийн туслах, малчид гээд олон хүн энэ салбараас амьдралаа залгуулдаг. Иймд Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барина гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.