СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын компаниас ахууль авсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтны хэргийг прокурорт шилжүүлэв

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • гэх;
  • “Н” нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан гэх;
  • “З” нь “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “Мэтагро” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа “Мэтагро” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтан “А” нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж бусдаас хахууль авсан гэх хэргүүд байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.