СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-22

Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга болжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Франц улсад болсон мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-нд оролцсон Б.Мөнхбаатар 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд алтан медаль хүртжээ.

Тэрбээр урьдчилсан шатанд 9.91 секундээр тэргүүн байр эзэлсэн бол финалд 10.15 секундэд замаа дуусгаж түрүүлсэн байна. Энэ ангилалд Польшийн Даньел Кокошка 12.56 секундэд мөнгө, Лихтейнштайны Константин Уилье 13.14 секундээр хүрэл медалийн болзол хангажээ.

Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар урьдчилсанд 21.78 секундээр хоёрдугаарт жагссан бол финалд 19.27 секундэд замаа дуусгаснаар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар урьдчилсанд 11.87 секундэд түрүүлсэн ч шигшээд 13.93 секундийн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

Дэлхийн аварга болоод буй Б.Мөнхбаатар өнгөрсөн жил Финланд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Манай улсын тамирчдыг Швейцарийн Саас Феед хотод энэ сарын 25-27-ны өдрүүдэд болох Дэлхийн Цомын тэмцээн хүлээж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.