СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод -20 хэм хүйтэн байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос 4-9 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11-16 градус, бусад нутгаар -17-22 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос 4-9 м/с, өдөртөө -18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 24-ний өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11-16 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.