СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Иргэдийн эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд хийн буугаар буудсан нь үнэн

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг S Outlet худалдааны төвөөс агуулах чөлөөлөх худалдааг зохион байгуулж, зарим бараагаа иргэдэд үнэ төлбөргүй тараажээ.

Энэ үеэр нэг дор иргэд олноор цугларсны улмаас замбараагүй байдал үүсэх үеэр зохицуулж байсан цагдаа нар буугаар буудсан гэх мэдээллийг зарим иргэд цахим хуудастаа бичсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Агуулах чөлөөлөх худалдааны үеэр иргэд хэт олноор цугларч бөөнөөрөө дайрч, эмх замбараагүй байдал үүссэн. Энэ асуудлыг тухайн аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй, удирдлагагүй нөхцөл байдал үүссэн. Энэ байдлаар удаан үргэлжилбэл иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл үүсэхээр байсан. Иймд алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан Ингэж ажилласны үр дүнд тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй, асуудлыг зохицуулж чадсан" хэмээн мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.