Баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр өчигдөр /2024.01.20/ Ховд аймгийн Хар-Ус нууранд эхэлсэн юм.
Баярын нээлтийн ёслолд Засгийн газар, УИХ-ын гишүүд, баруун таван аймгийн удирдлагууд, аймаг, сум орон нутгийн удирдлагууд, гадаад, дотоодын жуулчид, олон угсаатан ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хар Ус нуурыг тойрон нутагладаг малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлагаар 2009 онд эхлүүлж байсан Мөнгөлөг шагшуурга арга хэмжээ 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байна
Мөсний баярын хоёр дахь өдрийн арга хэмжээний хүрээнд атан тэмээний уралдаанд 40 гаруй тэмээ уралдсанаас Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Э.Мөнгөншагайн унасан тэмээ түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Т.Өсөхбаярын унасан тэмээ аман хүзүүджээ.
“Мөнгөлөг шагшуурга-2024” арга хэмжээний хүрээнд “Алтайн Сугас” загасчлалын тэмцээнийг энэ сарын 19-ны өдөр анх удаагаа Дөргөн сумын Далай нууран дээр зохион байгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.