ӨМӨЗО-ны Харбин хот өдөрт 30 мянган жуулчин хүлээн авч байгаа. 50 мянган шоо метр мөс, цасыг ашиглан бүтээсэн Зүүн хойд Хятадын Харбин хотын цас, мөсний ертөнц энэ жил Хятадын цахим сүлжээнд шуугиан тарьж, өдөрт 30 мянган жуулчин энэ газрыг зорин ирж байна.
Энэхүү амжилттай зэрэгцэн Хөххотод Харбины мөсөн хотхоноос 5,4 дахин том буюу 270 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий мөсөн хотхон баасан гарагт нээгдлээ.
Энд төрөл бүрийн нарийн ур хийцийн мөсөн баримал, өвлийн сэдэвт тоглоом наадам гээд ирсэн зочдын сэтгэлийг баясгах олон зүйлийг хийж төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.