СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-21

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны нэг дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын түвшний “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцож байна.

Айлчлалын хоёр дахь өдөр дэд сайд М.Ганхүлэг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Гүнтэр Бэгер тэргүүтэй төлөөлөгчдтэй хоёр талт уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ололт, амжилтыг онцлон тэмдэглэж, цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглэв. 2024 оны 07 дугаар сард Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдах үеэр НҮБ-ын АҮХБ-ын удирдлагуудыг Монгол Улсад айлчилж, дээрх арга хэмжээнд оролцохыг урилаа.

Дараагаар дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан (ХААХОУС)-ийн Дэд ерөнхийлөгч доктор Жерардин Мукашимаратай уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС хоорондын түншлэлийн хүрээнд тогтвортой үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн тогтолцоог бий болгоход гол хүч, анхаарлаа төвлөрүүлж ирсэн, малчид, хоршооллуудыг дэмжиж, тэдгээрийн зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсныг дэд сайд сайшаан онцолсон.

Талууд ХААХОУС-ын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж ирсэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 2 дугаар үе шатыг санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газрын ХААХОУС-ын өмнө хүлээсэн үүргийн талаар санал солилцож, ажиллалаа.

Мөн өдөр нь Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс (ДБНУУ)-ын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Мэттоз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг ойрын хугацаанд ДБНУУ-д ажлын айлчлал хийх, мал, амьтны эрүүл мэнд, мөшгөх тогтолцоо, бүртгэлжүүлэлт, хамгаалалттай аж ахуй, эрүүл бүс, хүнсний үйлдвэрлэл болон инновац, судалгааны хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

SS
1 жилийн өмнө
66.181.168.8

heddugeer angiin huuhed yum be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.