Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 6 дугаар ээлжийн 25 автобустай 2 дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолдсон гэх хэрэг бүртгэгдсэн.
Энэхүү осолтой зэрэгцэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумийн "Эрдэнэс тавантолгой уурхайн зам"-д Х.Маяти болон Гранбирд маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж хүний амь хохирсон харамсалтай дуудлага, мэдээлэл мөн бүртгэгдсэн байна.
Х.Маяти тээврийн хэрэгслийн жолооч ослын газарт амь насаа алдсан бөгөөд дээрх хэрэгт тухайн аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байна.
Орон нутгийн замын нөхцөл байдал цастай, хальтаргаатай, үзэгдэх орчин муу, авто зам болон дугуй барьцалдах чадвар муудсан, зарим үед цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байхад хурд хэтрүүлэн өөртөө болон бусдад эрсдэл үүсгэх тохиолдол цөөнгүй байна.
Иймд хөдөө орон нутгийн замд иргэд, жолооч та бүхэн зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг баримталж, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахдаа бусдад осолтой нөхцөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдсэний дараа үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цуваагаар яваа автобус мөргөхийг бодоход их хурдтай явж дээ
нэг эгнээнд цасаар шуурсан бсан
Тэр замын эвдэрснийг нөхөж засахгүй бол жолооч нөр дугуйгаа хагалахгүйн тулд тойрч нөгөө урсгалд орох нь аваар осол гарах эрсдэл ихтэй юм байна лээ.
Ямар хэцүү хорвоо вэ. Хүний амь дандаа авдаг наад нүүрсээ болиоч ээ. Ум ма ни бад мэ хум
SHaa Badmaa!
Gun emgenel ilerhiily