СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилчид таван машины 8 иргэний амь насыг аварчээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

Өнгөрөгч өдрүүдэд нийт нутгаар лавсан орсон цасны улмаас цаг агаар хүндэрч болзошгүй нөхцөл үүсээд байна. Үүнээс говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байдалтай байна.

Автомашин нь цасанд суусны улмаас хоёр хүүхэд, 2 том хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг Сүхбаатар аймагт гарсан. 

Тэгвэл Дорнод аймгаас Халх гол сумын чиглэлд явсан автомашин сураггүй болсон гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн салбараас дэслэгч А.Баасанбат ахлагчтай бүлэг хариуцсан хэсэгтээ эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгууллаа.

2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14.50 цагт салбарын байрлалаас 45 км "Хашаатын цав" нэртэй газарт цасанд суусан таван суудлын автомашин, 8 иргэнийг эсэн мэнд олж цаснаас татан гаргаж, иргэдийн амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.