СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

П.Сайнзориг: Автобусны буудал дээрх чиглэлийн мэдээллийг харагдахуйц байдлаар шинээр тавихаар боллоо

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
10 сарын өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдөр өглөөнөөс явж эхэлсэн. Нийтийн тээврийн автобусны маршрут өөрчлөгдөж, богинын эргэлттэй болсонтой холбоотойгоор иргэд автобусны буудал дээр удаан хугацаанд автобус хүлээх, үүнтэй холбоотойгоор бухимдах, иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:

-Нийслэлийн нийтийн тээврийн маршрутыг өөрчилсөнтэй холбоотойгоор өнөөдөр иргэдээс санал шүүмжлэл ихээхэн ирлээ. Бидний хувьд ч нягтлах зүйлүүд гарч байна. Богинын 74 чиглэлийг эхлүүлсэн. йтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулах, шинэ чиглэлийн талаар аль нэг сарын өмнө мэдээлэл өгч эхэлсэн. Зарим маршрут чиглэл дээр гарсан алдаануудыг засах ажил хийж байна. Нэмж дөрвөн маршрут, чиглэл дээр тодотгож өөрчлөлт хийсэн байгаа.

Тээврийн цагдаагийн 380 албан хаагч, 190 цэг дээр үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Тэгш, сондгойгоор явуулж буй хязгаарлалтын үед ойролцоогоор 230 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бол дугаарын хязгаарлалтгүй өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 370 мянган машин оролцож байна. Тэгэхээр шинэ маршрутын шинэчлэлийн ажилд тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдсэн нь нөлөөлж байна.

Мөн автобусны буудал дээр тавьсан чиглэлийн мэдээллүүдийг иргэд шүүмжлэлтэй хандаж байна. гэв.  

Мэдээллийг дэлгэрэнгүй үзэх: 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
10 сарын өмнө
139.5.216.217

Талбайн урьд талыг автобусны буудал болгохдоо яах вэ дээ.орчинийг нь хүмүүс ямар болгодог билээ дээ.хуучинаар нь байлгасан нь дээр юм бна.ямар хүмүүс яаж ажиллахаараа ийм юм хийдэг бна аа.ха ха

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.