СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах явц 35 хувьтай байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу 2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд тус газраас нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 19-ний байдлаар 2023 оны ХАСХОМ гаргавал зохих нийт албан тушаалтнуудын 35 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.

Авлигатай тэмцэх газрын  https://meduuleg.iaac.mn  цахим систем нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23.59 цагт  хаагдах тул мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь энэ хугацаанаас өмнө уг системд 2023 оны ХАСХОМ-ээ мэдүүлж, холбогдох  байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд баталгааны маягтыг хүргүүлэх нь зүйтэй. 

Эх сурвалж: АТГ 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.