Дэлхийн эдийн засгийн чуулганы төлөөлөгчдийн тэргүүн нарын уулзалтад оролцох үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далайд гарцгүй улс орнуудын асуудлыг хөндөн ярилцсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Далай бол эрх зүйн орчны хувьд хүн төрөлхтөний хамтын өмч байх ёстой. Далайд гарцгүй улс орнуудад далайг ашиглах эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгож өгөх хэрэгтэй байна. Монгол Улсын хувьд бүсчилсэн байдлаар хөгжих бодлогоо ярьж байна. Улмаар бүс нутагтаа эдийн засгийн интеграцид хэрхэн орохоо ч тодорхойлох шаардлагатай болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.