СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-20

“Канвон 2024” залуучуудын олимпын наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулан өглөө

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. 

Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Канвон-2024" наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүслээ.

Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэдний дунд Монголын 12 тамирчин бий. Тодруулбал, уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин оролцох бол гүйлтийн цанын төрөлд дөрөв, биатлоны төрөлд зургаан тамирчин тус тус өрсөлдөх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.