СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-19

Ерөнхий сайд асан С.Баяр: Цагийг эзэлсэн их аварга тухайн үед 51% авах ёстой гэж байсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөрөнгө оруулалтын хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр "Оюутолгойн 34 хувьд нь асар өндөр хүүтэй зээлээр авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар хийсэн. Ийм эрсдэлтэй гэрээг эсэргүүцсэн биднийг 2008 оноос хойш 15 жил гүтгэж, харлуулж байна" гэж хэлсэн. Харин түүний хэлсэн үгэнд Ерөнхий сайд асан С.Баяр "2009 онд Оюутолгойн төсөл УИХ-р хэлэлцэхэд энэ гишүүн тэгэхэд "бүр 51% авах ёстой" гэж байв. Одоо буруутан нь Ерөнхий сайд асан би. "Цагийг эзэлсэн их аварга" бол буянтан. Хувь заяаны шоглоомоо гэж..." гэх тайлбар өгчээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

- Хүнийх өөрийн гэх юм байхгүй алга ташаад ийм зүйл рүү явсан. Ийм эрсдэлтэй гэрээг эсэргүүцсэн биднийг 2008 оноос хойш 15 жил гүтгэж, харлуулж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг зарчмаар анхны өөрчлөлтийг тэмцэж зүтгэж байж хийж чадсан" гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дараах хариу тайлбарыг өгсөн байна.

Ерөнхий сайд асан С.Баяр:

-2009 онд Оюутолгойн төсөл УИХ-р хэлэлцэхэд Ерөнхий сайд байсан би "Энэ 34% авч яах юм. Гарах бүх зардлын гуравны нэг. Бидэнд тийм мөнгө алга. Зээл авна, өрөнд орно. Тэрний оронд АМНАТ-аа ахиухан авъя. Уул уурхайн төсөл угаас эрсдэлтэй" гэхэд хэсэг гишүүд түрсээр байгаад хувьцааны 34% заавал авах тухай УИХ-ын 57-р тогтоол баталсан.

гэж..." бижээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
223.136.90.106

Davaasuren Ba avarga ETR BOL HOG NOVSHNUUD

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.21

Үнэн шүү. Эх орон гэж цээжээ дэлдсэн бүх хүмүүс тийм л байдаг. Ард түмэнд таалагдаж өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлдэг үр дүнд нь ард иргэд хоосордог

зочин
1 жилийн өмнө
59.153.115.218

бүгдээрээ хулгай бүү хий. би бага чи их идсэн гээд . бүгд өмхий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.