СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОНХС-гийн хөрөнгөө завшсан Засаг даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) гэж аймаг, сум болгонд байдаг. Тухайн аймаг, сум, орон нутгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор байгуулсан эл сан бол орон нутгийн иргэд нь өөрсдөө хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрөө санаачлан шийдвэр гаргахад оролцдог.

Энэ сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн болон байгалийн баялгаа ашиглаж үүцээ дэлгэсний төлбөрөөс сангийн хөрөнгө бүрддэг гэсэн үг. Гэтэл ОНХС-гийнхаа хөрөнгийг удирдлага нь завших, зориулалт бусаар зарцуулах явдал аймаг, сумуудад гарах нь нэлээд түгээмэл болсон. АТГ-т шалгуулсан нь ч бий, шалгуулаагүй, нутаг орныхонтойгоо хуйвалдаад дарж өнгөрдөг ч цөөнгүй.

ОНХС-гийн хөрөнгөөс завшсан үндэслэлээр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаар ажиллаж байсан З.Түмэндэмбэрэлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэрбээр 2023 онд тус сумын ОНХС-гаас санхүүжих тус бүр нь 20 сая төгрөгийн төсөвт өртөгтэй талбай хаших, услалтын систем байгуулах тендерт хүүгийнхээ найз болон өөр нэг иргэнийг шалгаруулж, гэрээ байгуулсан аж. . Тендер зарлаж, шалгаруулсан нэрээр халхавчлан өөртөө давуу байдал олгосон түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хэргийг нь шилжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Анхбаяр
3 сарын өмнө
202.126.89.12

Жижиг асуудал яахав бзс нүүрс хөгжлийн банк өчнөөн тонуулчид бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.