СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бусдын машинаас эд зүйл хулгайлсан этгээдийг шалгаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед “Машин дотроос эд зүйл алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хотхоны гадна байрлуулсан Бонго маркийн автомашинаас 30 настай, эрэгтэй "А" гэгч нь эд зүйл хулгайлсныг эрэн сурвалжилж олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлд мөнгө, бусдын анхаарал татах эд зүйлс хадгалахгүй, үлдээхгүй байх, харуул хамгаалалттай зогсоолд байршуулах, телехяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг эзэнгүй, цоожгүй, цонх нээлттэй, асаалттай орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
202.9.40.231

Машин дотор юм орхих яах вэ харин хүмүүсийг хулгай хийдгүй л болгох хэрэгтэй бна. Манайх үнэндээ хулгайчдын толгойг илээд л явуулдаг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.