СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-18

🔴LIVE: Б.Бат-Эрдэнэ: Бид гурав Тавантолгойг гурван удаагийн дайралтаас хамгаалж авч үлдэж байсан

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

"Шударга гурав" гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар Хөрөнгө оруулалтын хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Төрийн өмчийн компани байгуулах болон хөрөнгө оруулалтын хуулийн аюул юу байсан бэ гэхээр стратегийн ордын газрын асуудал сонгуулиас өмнө орж ирэх гээд байх шиг байна. . Бидний харлуулсан нэр бүхий сайт байна. Энэ асуудлыг шалгуулах хүсэлтээ өгсөн. Тэгээд одоо хүлцэл өчөөд, уучлалт гуйснаа тавьчиж байгаа юм.

. Тусгаар тогтнолын хамгийн том аюул нь дотроосоо гардаг. Ер нь бол дотроосоо элдэв янзын хууль санаачлагчид байна. Ингээд хэлчихээр өөрсдөө хариуцлага хүлээхгүй, бусдыг хүнд байдалд оруулдаг.

. Бидэнтэй холбоотой асуудал байгаа бол ил цагаан гаргаад ир. Тэгээд асуудал хүндрээд ирэхээр харлуулсан нөгөө сэтгүүлч л гарч ирэхээс биш цаад эзэд нь гарч ирдэггүй. Тэгээд уучлалт гуйсан болоод гомдлоо эргүүлээд татаад өгөөч гээд яваад байдаг.

Ер нь бол хоёр хуулийг давхардуулаад оруулаад ирчихсэн юм. Төрийн өмчийн компанийг байгуулах боломжгүй болж байгаа юм. Хувьд очно гэдэг нь юу гэсэн үг вэ гадаадын компанид очно гэсэн үг шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Монгол Улсын оршихуйн үндэс газар нутаг. Энэ газар шорооны төлөө бид гурав цуцалтгүй тэмцэж байгаа. Сая хэлэлцэгдэх гэж байсан хуульд газрын асуудал онцгой анхаарах ёстой юм. Байгалийн баялгийн эзэд нь байх бид Оюу толгойгоос үр ашгаа хүртэж чадахгүй л байна. Хүний өөрийнх гэлтгүй ийм гэрээг хийж хэрэгжүүлсэн. Гэхдээ арай дээрдэж энэ хуулийг өөрчилж чадсан. 34 хувьд ногдох өрийг нь тэглүүлж чадсан.

Дараагийн асуудал . Хэвлэл мэдээллээр үнэн бус нотолгоогүй мэдээлэл ихээр гарах юм. Хуулийн байгууллагаар шалгуулаад асуудал нь худал гээд гараад явдаг. 

Эрдэнэс тавантолгой ХК-ийг хувьчилсан байсан бол бид 8 тэрбум ам.долларыг алдах байсан гэсэн үг. Эрдэнэтийн асуудал байна. 49 хувийг Монголын мэдэлд авчирсан гээд саймширч яриад байдаг ч энэ бол харин төрийн мөнгөөр авсан асуудал байсан шүү дээ. Дараагийн жишээ Эрдэнэс Тавантолгойд БЭТ-өөр ажиллаж байгаа Ж.Ганбат маш сайн ажиллаж байна. Төр муу менежер гэдэг зүйл энэ компани дээр огт харагдахгүй байна. Харин ч бүх асуудлыг нь цэгцлээд маш амжилттай ажиллаад явж байна. Мэргэшсэн хүнийг ажиллуулахаар ямар байдлаар үр дүн гардаг нь эхнээсээ амжилттайгаар харагдаад явж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

-Улс төрчдийг шантаажлах явдал сонгуулийн өмнө ихээхэн эрчимждэг. Тэр асуудал яваад байна уу гэж харж байна. Өчигдөр нэр бүхий сэтгүүлчид миний эсрэг хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн. Би урьд өмнө тэдгээр иргэдийг шалгуулах гомдлоо хуулийн байгууллагад гаргачихсан байсан. Надтай хамааралгүй зүйлсийг ярьж байна лээ. Биднийг харлуулахыг хүсдэг хэсэг бүлэг хүмүүс сэтгүүлчдээр дамжуулан харлуулах ажиллагаагаа хийсээр байна. Үүнийгээ их хэмжээний мөнгөөр хийдэг юм байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
43.242.243.186

Шударгач 5 шударга 3 гээд л Шударгачид аягүй дуртай Шударгач ард түмэн шүү

DR. ADITYA
3 сарын өмнө
129.205.113.184

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. ADITYA
3 сарын өмнө
129.205.113.184

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Veronica
3 сарын өмнө
149.102.247.234

Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio zajam od pouzdane tvrtke. Pozdrav, ja sam Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90,000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan (davidsonalbertloan@gmail.com). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. davidsonalbertloan@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.