СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 23 хууль батлуулжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2024.01.18) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Д.Цогтбаатар нар оролцов.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал мэдээллийн эхэнд, Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Органик бүтээгдэхүүний тухай зэрэг

Мөн тэрбээр, энэ удаагийн чуулган ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол хэлэлцэн баталсныг дурдахын зэрэгцээ тус Байнгын хороо 11 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 1 удаа, ажлын хэсэг 9 удаа, ажлын дэд хэсэг 21 удаа тус тус хуралдаж, нийт 24 асуудал хэлэлцэж, 34 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төсөл,  Байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцүүлсэн гэж байлаа.

Байнгын хорооноос Монгол Улсын нийт нутгаар цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл бэлтгүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хоёр удаа хэлэлцүүлж,  “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 12 заалт бүхий тодорхой үүрэг, чиглэл өгсөн тогтоол батлуулан, биелэлтийг нь хангуулан ажиллаж байгааг Ж.Батжаргал дарга мэдээлэлдээ тодотгов.

Иймд өвөл, хаврын хүнд цагийг хохирол, эрсдэл багатай даван туулах бэлтгэл зохион байгуулалтаа чамбайруулах, хөдөөгийн иргэд, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлэн байдлыг хангах явдал чухал байна. Малчид цаг үеийн нөхцөл  байдал хүнд байгаатай холбогдуулан мах бэлтгэлийн асуудлыг зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар 44.3 мянган тонн мах бэлтгэгдсэний 39 мянган тонныг төв суурин газарлуу нийлүүлэгдэхээр, үлдсэн 8.7 мянган тонн мах малчдын гар дээр байна гэсэн дүн мэдээ байна. Иймд үүний борлуулалтыг дэмжих, малчдаа мөнгөжүүлэх, энэ нь эргээд малын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд шаардагдах эх үүсвэрийг бий болгохоор Засгийн газарт тодорхой чиглэл тогтоолдоо тусгаж өгсөн.

Мөн улсын хил дагуух аймаг, сумдад өргөн хэрэглээний хүнс, гурил, өвс, тэжээл, бензин, шатахууныг тухайн бүс нутагт байрлах улсын хилийн боомтоор татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжийг судалж, холбогдох арга хэмжээг авах,  бензин, шатахуун, дизель түлшний хангалт, нийлүүлэлтийг  нэмэгдүүлэх, сумдын шатахуун түгээх станцыг шатахуунаар бүрэн хангаж, сум, аймаг орон нутгийн онцгой комиссууд чиг үүргээ цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж ажиллахад бололцоо, боломжийг нь бүрдүүлэх, үүнд чиглэсэн   хөрөнгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах зэрэг чиглэлийг Засгийн газарт өгөөд байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хоёр Ажлын хэсэг байгуулан, батлагдсан хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд үнэлгээ өгөхөөр хяналт тавин ажиллаж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалтын ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар ахлан ажиллаж байна гэж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.