СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТТБЗ-ийн гишүүнээр ажилласан хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхээр Дунд суудлын хуралдаанаа өчигдөр хийжээ. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу нэр дэвшигчдэд тавих шаардлагад “Сүүлийн зургаа хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн заалтыг 2023 оны долоодугаар сарын 7-нд нэмсэн юм. 

Үндсэн хуулийн цэц уг заалт нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн тул дээрх заалтын үйлчлэлийг өчигдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
139.5.219.103

ТТБЗ гэж юу байдаг юм бэ

Зочин
3 сарын өмнө
139.5.219.103

ТТБЗ гэж юу байдаг юм бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.