СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгожээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгожээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй,” гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар анхан шатны шүүхийн дүгнэлт нотлогдоогүй гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгов.
 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.