СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-17

🔴LIVE: Б.Баттөмөр: Цагаан сарын өмнө УИХ хуралдаж, иргэдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлье

Нийтэлсэн
3 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

Баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэн баталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын Их Хурлаас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхтэй холбоотой тогтоол гарлаа. 2012 онд Монголын 2.5 сая хүнд 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Энэ хооронд нэг сая 5000 хүн мэндэлсэн. Тэдгээрийн эрх ашиг зөрчигдөж, тэнцвэргүй байталтай байсан. Хувьцаагаа авч чадаагүй нэг сад 5000 хүн 1072 хувьцааг эзэмших эрхтэй болж байгаа.

Ингэхдээ, энгийн хувьцаагаар Эрдэнэс Тавантолгой ХК баланс болсноор Монголын хөрөнгийн биржид бүртгүүлнэ. Тухайн иргэд өөрсдөө хувьцаагаа захиран зарцуулах эрх нь нээгдэнэ. Эрдэнэс Тавантолгой ХК ч мөн олон улсад хувьцаагаа гаргахад бүх үе шат нь нээлттэй болж байна.

Ковидын үеэс эхлэн ногдол ашиг тараагаагүй. 2022 онд 1.2 их наяд, 2023 онд гурван их наяд төгрөгийн ашгийг тус компани хийсэн. Нийтдээ хуримтлагдсан ашиг нь 4.2 их наяд төгрөг болж байгаа. Одоо иргэддээ хувьцааны үр ашгийг хуваарилах боломж нээгдсэн.

Ойрын хугацаанд ээлжит бус чуулган зарлаж Баялагийн сан байгуулах хуулийг авч хэлэлцэнэ. Баялагийн санг байгуулбал иргэдэд хувьцааны ногдол ашиг очих эрх зүйн орчин бүрдэнэ. Үндсэн хуулийн 6.2-т зааснаар "Баялагийг зөвхөн баялгийн сангаар дамжуулан олгоно" гэсэн байдаг учраас үүнд нийцүүлэн Баялагийн сан байгуулах хуулийг батлахаар төлөвлөж байна гэв.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
3 сарын өмнө
129.205.113.184

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.