СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-17

🔴LIVE: Б.Дэлгэрсайхан: Цаашид Хөшигтийн хөндий хүртэл метро тавих боломжтой

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан:

-Сэлбэ дэд төвийн барилгуудыг дандаа зургаан давхар байхаар шийдсэн. Сэлбэ дэд төвийг чөлөөлөхийн тулд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Газар чөлөөлсөн айлд түрээсийн орон сууцаар хангах, НОСК-ийн байр өгөх гээд асуудлууд байгаа.

12 мянган айлын газрын чөлөөлнө гэдэг нь түгжрэл, утааны асуудлыг давхар шийдэх шийдэл. 

Цаашид Хөшигтийн хөндий хүртэл метро тавих боломжтой. Метрог өр тавихгүйгээр өөрсдөө барьж байгуулна гэж төлөвлөж байгаа.

Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг дарга бид хоёр цалин дээр тохиролцсон байсан учраас би ийнхүү зарласан. Өөрөөр хэлбэл, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна.

Тэд тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй, хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
202.131.251.130

Мах ачсан юм шиг явдагаа л больчих. тэгвэл хүмүүс автобусанд сууна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.