СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-01-17

🔴ЧУУЛГАН: Ногоон автобусны хянан шалгах түр хороог байгууллаа

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тус түр хороо ногоон автобус худалдан авсан ажиллагааг шинжлэн судлах юм. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар санаачилжээ.

Тогтоолын төсөлд, 2023 онд нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй, хуулийг буруу хэрэглэж худалдан авах ажиллагаа зохион байгуулсан асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг санаачлах шаардлага үүссэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар  “Тэнүүн-Огоо” ХХК-тай гэрээ байгуулан худалдан авсан зорчигч тээврийн автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөөгүй нь хуулийн зөрчил болсон гэж хэлэх үндэслэлтэй. Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаа байдал цар тахлын үеэс газар аван өнөөдрийг хүртэл үргэлжилж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар үр ашиггүй зарцуулж байгаа байдалд хяналт тавих нь зүйтэй гэж үзэн УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн эсэх, худалдан авах ажиллагааны явцад авлига албан тушаалын болон төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэм буруутай үйлдлүүд байгаа эсэхийг тодруулж, худалдан авалттай холбоотой нотлох баримтыг цуглуулах, шинжлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулан ажиллах нь үр нөлөөтэй гэж үзэж УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. 

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн автобус худалдан авах ажиллагааг Төрийн болон албаны нууцад хамааруулан гэрээ шууд байгуулсан үндэслэл, шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай эсэх; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан

Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог олонхыг төлөөлсөн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Veronica
3 сарын өмнө
149.102.247.234

Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio zajam od pouzdane tvrtke. Pozdrav, ja sam Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90,000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan (davidsonalbertloan@gmail.com). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. davidsonalbertloan@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.