УИХ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэж буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Компанийн хуулиараа ногдол ашгаа хувьцаа эзэмшигч нартаа хуваарилах хуультай. "Эрдэнэс Тавантолгой" ХК төрийн өмчим компани, татварын дараах ашигтай ажилласан бол монголын ард түмэн хувьцаа эзэмшигч мөн л юм бол их бага нь хамаагүй хүртэх ёстой. Үүнийг сонгуультай, улс төртэй холбож ойлгоод хэрэггүй. Мөнгөн дүнг нь тодорхой болгоод байгалийн баялагаас ард түмэн ижил тэгш хүртэх ёстой хэмжээндээ хүртэх гэж байна. Ашигтай ажилласны үр шимээ ногдол ашгаар л хүртэх боломжтой. Мэдээж инфляцд нөлөөлөх сөрөг үр дагавар байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.