СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-17

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өглөө. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хууль, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй зөрчилдөж, алдаатай хуулийг хэлэлцүүлж байгаа учраас ийнхүү гомдол гаргаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

-УИХ өөрөө хуулиа л дээдлэхгүй байна. Энэ оны нэгдүгээр сарын 11-нээс эхлэн хэлэлцэгдэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль нь нийгэмд нэлээдгүй маргаан дэгдээгээд байна. Иргэд ч үүнд бухимдлаа илэрхийлсээр байна. . Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хууль, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй зөрчилдөж, алдаатай хуулийг хэлэлцүүлж байгаа учраас ийнхүү гомдол гаргаж байна.

Тодруулбал, Үндсэн хуулийн 25.7 дугаар заалтад Засгийн газар үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусгагдана гэж заасан. Хөрөнгө оруулалтын тухай хууль 7 бүлэг 33 зүйл заалттай орж ирж байгаа. 2013 оны хуультай харьцуулахад амьдралд нийцсэн, боловсронгуй болж орж ирэх ёстой. Гэтэл бүр дордуулаад ороод ирчихсэн байгаа юм. Тухайлбал, зургаадугаар бүлэг дээр юм. Ингэсэн нь үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэхгүй байна. Ийм учраас энэ хууль маш ноцтой үр дагавар гаргах учраас ийнхүү Цэцэд хандаж байна. Тэрнээс гэдгийг хэлмээр байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.